iPhone авах гэж байгаа хүмүүст зориулсан зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

iPhone авах гэж байгаа хүмүүст зориулсан зөвлөгөө

Одоогоор iPhone үндсэн гурван төрөл байна. 2G, 3G, 3Gs. Харин багтаамжийн хувьд 4Gb(зөвхөн 2G), 8, 16,32Gb.

АНУ, Англи, Өмнөд Солонгос, Япон, Хятад улсаас(WIFI байхгүй) (миний мэдэж байгаагаар) сонгогдсон үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компаниудаар албан ёсоор 2 хүртлэх жилийн гэрээтэй зарагдаж байна. Хэт хямд мэт үнэтэй байгаа бол тэр нь ихэвчлэн гэрээний үнэ байгаа байх. Харин мөн factory unlocked гэсэн байдлаар зарагдаж байгаа хэсэг байгаа бөгөөд тэр нь аль ч улсын GSM сүлжээнд шууд ажиллах боломжтой юм.

Мөн бас нэгэн анхаарах зүйл бол тус утасны үйлдлийн системийн хувилбар юм. Одоогоор хамгийн сүүлд гарсан хувилбар нь 3.1.3 байна.

Монголд ашиглах зориулалтаар бол 2G утас ямар ч асуудалгүй бүх төрлийн үйлдлийн системтэй байхад энд JB&Unlock хийх боломжтой.

3G бол дийлэнх нь JB&Unlock хийх боломжтой. Харин 3.1.3 хувилбартай байгаа үед JB хийж болох ч зарим утасны хувьд bootloader-ын хувилбараас шалтгаалан unlock хийх боломжгүй байна одоохондоо. Жишээ нь bootloader 5.09-өөс дээших хувилбар бол.

3GS-ийн хувьд их асуудалтай. Одоогийн байдлаар шинэ, хуучин bootrom-той гэсэн 2 төрлөөр зарагдаж байгаа юм. Хуучин bootrom-той үйлдлийн систем нь 3.1.2 ба түүнээс доош бол JB&Unlock хийж энд ашиглаж болно.  2009 оны 9-р сараас хойш үйлдвэрлэгдсэн бол түүний bootrom нь шинэ гэж ойлгоход болно. Худалдааны газруудад очоод шууд утаснаас нь олж харж чадахгүй бөгөөд ямар нэгэн ПК-тай холбож байж харах хэрэг гарна.

Харин шинэ bootrom-той 3.1.2 бол JB&Unlock хийж болох ч утсаа Restart хийсэн тохиолдолд JB-ээ алдах болно. Энэ нь дахин JB&Unlock хийх хэрэгтэй гэсэн үг юм.  Үйлдлийн систем нь 3.1.3-тай бол JB хийж болох ч Unlock хийх про одоогоор гараагүй байна. Ингэсэн бол хүлээхээс өөр аргагүй та камертай ipod-той болчихлоо л гэсэн үг шүү дээ.

http://tsendl.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж