М.Икейн нэрэмжит сургууль шинэ байртай болно

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

М.Икейн нэрэмжит сургууль шинэ байртай болно

Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Монгол Улсын Баатар М.Икейн нэрэмжит нэгдүгээр ахлах сургуулийн шинэ байрны шав тавигдлаа. 2.5 тэрбум төгрөгийн төсөвтэй таван байгууламж бүхий цогцолборыг БСШУЯ-аас зарласан тендерт ялсан Ховд аймгийн "Тулга" компани барьж байгуулахаар боллоо.

Олон түмний хүсэлтийн дагуу энэ сургуулийг мянга орчим сурагчийн багтаамжтай хичээлийн шинэ байртай болгохоо өнгөрсөн жил Засгийн газрын тэргүүн тус аймагт ирж Наурыз баярт оролцох үеэр амласан байна. Байр 2012-2013 оны хичээлийн жилд ашиглалтанд орно. Байрыг өндөр мэргэшсэн шилдэг аж ахуйн нэгжээр бариулж уг ажилд орон нутгаас 60 ажилчин оролцох, тус аймгийн Улаанхус, Толбо, Дэлүүн зэрэг хэд хэдэн суманд энэ жил сургууль цэцэрлэгийн томоохон байр баригдах болсонд талархаж байгаагаа шав тавих  цуглаанд оролцсон аймгийн Засаг даргын орлогч Ш.Сериктес, Боловсрол соёлын газрын дарга Т.Тогтархан, нэгдүгээр сургуулийн захираөл Х.Ерхуат, "Тулга" компанийн менежер Б.Бадрах, инженер С.Ханаат нар илэрхийллээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж