МАН-ыг царайчлах шалтгаан байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

МАН-ыг царайчлах шалтгаан байхгүй

Г.БАЯРСАЙХАН: БИДЭНД АРДЫН НАМЫНХНЫГ ЦАРАЙЧЛАХ

ШАЛТГААН БАЙХГҮЙ


УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг “Ярилцах танхим”-даа урилаа.

 -Сонгуулийн тухай хуульд
нэмэлт
өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төс­лийг УИХ дахь намын бүл­гүүдийн зөвшилцөх аж­лын хэсгийнхэн
хэд хоног хэ­лэлцлээ. Ер нь з
өвшилцөлд хүрэх болов уу?

-Хамтарсан Засгийн га­зар
з
өвшилцөлд хүрэхийн тулд л байгуулагдсан. Анх сонгуулийн тогтолцоог
өөрч­лөх нь зөв юм байна, өөрч­лөхгүй бол 2008 оны
долдугаар сарын 1-ний
үймээн давтагдаж
магад гэсэн з
үйл ярьсан учраас зөвшилцөхийг илүүд үзсэн. Хоёр нам
хамтраад Оюутолгой, т
өмөр зам гээд чухал асуудлуудыг шийдэж чадсан. Улс төрийн үндэс суурь бол
сонгуулийн тогтолцоо гэдгийг х
үн бүр мэдэх байх. Иймээс л сонгуулийн тогтолцоог өөрчилж, пропор­циональ давам­гайлсан хувилбарыг сонгоё
гэж ярьж байсан хүмүүс Ардын намд бий. Гэтэл сонгуулийн
тогтолцоог өөрчлөх цаг нь ирэхээр сонголтоосоо ухарч
байна. Тэдний хувьд 2012-2016 онд уул уурхайн томоохон төсөл
хөтөлбөрүүд
хэрэгжиж, их хэмжээний мөнгө эргэлдэх энэ үед олонхоороо парламентад сууя
гэсэн эрмэлзлэлтэй байх шиг байна. Энэ эрмэлзлэл нь ирэх сонгуулийн хуучин мажоритари
тогтолцоогоор явуулъя гэж хэлснээр нь батлагдаж байна. Ардын намынхан 52:24 буюу
мажоритари давамгайлсан тогтолцоог санал болгосон. Харин манай намынхан сонгуулийг
мөнгөний, жалга довны хүрээнд явуулдгаа больё. Үүний оронд гишүүдийг улс орны ирээдүйд ач холбогдолтой, геополитикийн
алсыг харсан зүйл ярьдаг болгоё
гэдэг үүднээс л пропорциональ
хувилбарыг түлхүү хийе гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл хэлсэндээ хүрдэггүй хүн
гэдэг шиг Ардын намынхан хэлснээсээ буцлаа.

-Ардын намынхан Ардчилсан намын бүлэгт хоёр санал тавьсан гэж байгаа.
Чухам ямар санал тавьсан юм бэ?

-УИХ-ын гишүүдийн
тоог нэмэх буюу 94 болгох талаар ярьсан байна билээ. Миний хувьд энэ саналыг буруу
зүйл гэж харахгүй байгаа. Гишүүдийн тоог нэмснээр залуус, эмэгтэйчүүдийн квотыг нэмэх бололцоотой.
Мөн гишүүдийн тоо 94 болсноор муу тал байхгүй. Харин ч олон хүний үзэл бодол эрүүл,
шүүмжлэл гарч ирнэ. Манай
намын бүлгийн зүгээс дундаж хувилбарыг ярьж байгаа.
Энэ нь 38 пропорциональ, 38 нь мажоритари хувилбар юм. Хоёр намын бүлгийн ярьж байгаа хувилбарын дундаж
нь 38:38 болно. Тиймээс үүн
рүүгээ явах нь зүйтэй болов уу.

-Ардчилсан нам УИХ-ын бүхий л үйл
ажиллагаанд оролцохг
үй
гэдгээ мэдэгдсэн. Завсарлага хэдий болтол
үргэлжлэх
вэ?

-Нарийн яривал манай нам улс орны ирээдүй, үндэсний аюулгүй
байдалтай холбоотой зүйл дээр
байр сууриа хатуу хамгаалж байна. Ардын намынхны хэлж байгаа 52:24 бол хуучнаасаа
дордуулсан хувилбар. Олон жижиг тойрог байна гэдэг чинь тив дамнасан томоохон корпорациуд,
дотоодын мөнгөтэй компаниуд гишүүдэд мөнгө
өгөөд тойргийг нь худалдаад авчих аюултай. Тэгэхээр л
цаашид олигархийн каптализм руу орно гэсэн үг.
Филиппин улсын жишээ гэхэд 90 сая хүн
амтай мөртлөө 200 гаруй өрхийн мэдэлд улс орноо хуваагаад
өгчихсөн байдаг. Эдгээр өрхийн зангидсан гарнаас нь салж
чаддаггүй. Хэрэв манай улс
2012 оны сонгуулийг мажоритариар явуулан бизнесийн хүрээнийхний алганд багтвал Африкийн орнуудын замналаар
явах болно.

-УИХ-ын гишүүн
Ө.Энхтүвшин УИХ дахь Ардын намын бүлгийн дарга болсныхоо дараа Ардчилсан
намын б
үлэгт нааштай
санал тавьж байгаа. Асуудлыг аль болох хурдан шийдэх болно гэж байсан. Тэгэхээр
тэд 52:24 хувилбараа
өөрчилж
байгаа хэрэг
үү?

-Нааштай санал байхгүй
л байна шүү дээ. Ер нь бол
тэд нааштай санал тавья гэдэг зүйл
ч ярих ёсгүй. Пропорциональ
давамгайлсан буюу анх тохирсноороо л явах учиртай. Хамтарсан Засгийн газар байгуулж,
бүх санаагаа гүйцэлдүүлчихээд эцэст нь хөгийн
зан гаргаж болохгүй. Бидний
хувьд Ардын намынхныг нааштай санал тавих уу, үгүй юү гэж царайчлах шалтгаан байхгүй.

-Танай намын бүлэг
з
өвшилцлөө гэхэд 38:38 байж болох юм гэж
байгаа ш
үү дээ. Харин
үүнийг Ардын намын
б
үлэг хэрхэн хүлээн авч байгаа бол?

-Тэдний хувьд мажоритари давамгайлсан хувилбар дээрээ л тогтоод
байна.

-Хуулийн дагуу ирэх сарын 1-нд чуулганы нэгдсэн хуралдаан
завсарлахад хэдхэн хоног
үлдлээ.
Гэтэл Сонгуулийн тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс болж олон хуулийн төсөл гацаанд орлоо гэх шүүмжлэл бий?

-Чуулганы хуралдааныг сунгах, зарим хуулийн төсөл хойшлох, энэ тэр зэрэг нь бага асуудал. Хэлэлцэхгүй хойшлуулж байгаа хуулийн төслүүдийг нөхөөд хэлэлцэж болно. Харин одоо улс
орны ирээдүйн хувь заяаг шийдэх
гээд байна шүү дээ. Гадны
улс орон, уул уурхайн томоохон компанийн нөлөөнөөс ангид байх ганц гарц бол пропорциональ давамгайлсан
тогтолцоо юм. Иймээс л үүнийг
хэрэгжүүлэх ёстой.

өн
намыг нь дугуйлах уу, х
үнийг
нь дугуйлах уу гэсэн асуудал бий. Таныхаар алийг нь дугуйлах хэрэгтэй гэж бодож
байна вэ?

-Нам, хүн
хоёроо тусад нь дугуйлах хэрэгтэй болов уу. Сонгуулийг Үндсэн хуульд харшлахгүйгээр явуулах ёстой. Гэтэл дан намаа дугуйлвал Үндсэн хуульд харшилна.

-Хэрэв намын бүлгүүд тохи­ролцож чадахгүй бол хамтарсан Засгийн газар тарахаас
өөр гарц харагдахгүй байна гэх юм. Үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Хамтарсан Засгийн газар тарах, эс тарах нь жижиг асуудал. Юун
түрүүнд сонгуулийн тогтолцоогоо шинэчлэх
хэрэгтэй.

-Та Засгийн газрыг шүүхэд
өгнө гэсэн. Ямар учиртай юм бэ?

-Мексик улсын Мехико хотод 1994 онд Олон улсын экологийн шүүх  байгуулагдсан. Хүмүүсийн
хэлдгээр Дэлхийн экологийн шүүх
юм. Бид хүн төрөлхтний эсрэг үйлдсэн
гэмт хэргүүдийг Гаагийн олон
улсын шүүх хурлаар л шүүдэг гэж ойлгодог. Тэгвэл өнөөдөр
дэлхий дахинд байгаль орчны эсрэг үйл
ажиллагаа явуулбал хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдлээ гэж үздэг
болсон. Тиймээс Олон улсын экологийн шүүх
нь экологийн маргаантай асуудлыг шийддэг. Энэ шүүхэд
ямар ч улсын жирийн иргэн өргөдөл гаргах эрхтэй. Харин Монгол Улс “Урт нэртэй” хуулиасаа
ухравал би Засгийн газрыг Олон улсын экологийн шүүхэд
өгнө. Монгол Улсын иргэнийхээ хувьд
тус шүүхэд хандах болно.

-“Урт нэртэй” хуулийг хэрэг­жүүлэх боломжгүй гэж зарим гишүүн хэлдэг. Харин уг хуулийг хэрэгжүүлж болно гэсэн үндэслэл таныхаар юу байна вэ?

-Африкийн олон орны жишээ бий. Үндэстэн дамнасан корпорациуд бүх баялгийг нь эзэмшчихсэн. Жинхэнэ
эзэн нь болсон иргэд нь нийт баялгийн хоёр, гуравхан хувийг эзэмшиж байна. Манай
улсад яг ийм үйл явц явагдаж
байна. Энэ нь газар доорх баялгийг лицензтэй нь хамт худалдан авч байгаагаар илэрдэг.
Уул уурхайн салбарт үндэслэн
улс орон хөгжинө гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.
Гэтэл энэ олон лиценз гадныханд худалдагдах үүд
хаалга нээлттэй байгаа. Иймээс л төрийн
бодлогоороо “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх
ёстой. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс бий.

-Хоёр жил болчихоод байхад хэрэгжихгүй байгаа гол шалтгаан нь юу юм
бол?

-Дургүйд
хүчгүй гэдэг дээ. Би Засгийн газрыг
ингэж л харж байна. Уул уурхайн компаниудын байгаль орчинд хохирол учруулсан нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно. Мөн компаниудад учирсан эдийн засгийн
хохирлыг төлнө гэдгийг хэлмээр байна.

-Та Ардчилсан намын бүлгийн “Урт нэртэй” хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа.
Ажлын хэсэг хуралдав уу?

-Бид нэг удаа хуралдсан. Энэ үеэр
Засгийн газрын “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх
талаар авсан арга хэмжээний тайланг сонсоё гэсэн саналд нэгдсэн. Уг хуулийг “Хэрэгжүүлж чадахгүй” гэж хүн бүр ярих болж. Харин Засгийн газрын хэрэгжүүлэх бололцоог нь сонсох ёстой.
Одоогоор Засгийн газар уг хуулийг хэрэгжүүлэх
боломжгүй гэж хэлээгүй байгаа шүү дээ.

-Н.Энхбаяр МАХН нэрээ албан ёсоор авчихлаа. Мөн Ардын намынхан бидэнтэй нэгдэх
хэрэгтэй ч гэж мэдэгдлээ. Улст
өрч
х
үнийхээ хувьд бодлоо
илэрхийлэхг
үй юү?

-Би үүнийг
Монголын улс төр, шүүхийн тогтолцоо шинэчлэгдэж байгаагийн
жишээ болов уу гэж харж байгаа. ОХУ-ын улс төр
олгирахийн засаглал, нэг намын дарангуйлалд орсон гэж ярьдаг. Үүнээс болж Парнас гэдэг намыг бүртгэхээс татгалзсан байгаа юм.
Энэ нь нэг намын хараат болсныг харууж буй хэрэг. Харин манайд МАХН нэрээ авлаа.
Үүнийг онцгой үйл явдал боллоо  гэхгүй.
Бас буруу зүйл боллоо ч гэж
хэлэхгүй. Хамгийн гол нь тавьсан
зорилгодоо үнэнч байх хэрэгтэй.
МАХН олонхи болсон Ардын намд ихээхэн шүүмжлэлтэй
хандаж байгаа. Хэрэв үүнээсээ
ухарч Ардын намтай нэгдвэл улс төрийн
бохир тоглоом явж байсан юм байна  гэж харах
болно.

Ц.ЭНХЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж