Хэнтий аймаг түймэртэй байна

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хэнтий аймаг түймэртэй байна

Хэнтий аймгийн Норовлин сумын Шалз гэх газар түймэртэй байна. Ойн түймрийг унтраахаар аврагч, энгийн иргэн нийлсэн 56 хүн ажиллаж байна. Үүнээс гадна Хэнтийн Норовлин, Дадал сумын заагт ойн түймэр гарсныг бүрэн унтраажээ. Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт түймэртэй байна. Салхи ихтэй байгаагаас түймрийг унтраахад ихээхэн хүч хөдөлмөр орж байгааг албаны хүн мэдээллээ. Түймрийг унтраахаар 81 хүн автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн аймгийн Матад сумын нутаг, Хилийн 27 дугаар отрядын хоёр, гуравдугаар заставын хооронд өчигдөр хээрийн түймэр гарчээ. Тус отряд, заставаас албан хаагчид гарч шуурхай ажиллан хээрийн түймрийг цурамд оруулсан байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж