Хоёр намын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хоёр намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН, Ардчилсан намын бүлгийн гишүүд тус тусдаа хуралдаж байна. Ардчилсан намын бүлгийнхэн саяхан Ерөнхий сайдад хандсан асуудлаараа хуралдаж байгаа ажээ. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар газрын тос импортлох эрхийг 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгжид олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох арга хэмжээ авах, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтын санхүүжилтийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах замаар шийдвэрлэж, уг ажлыг хэрэгжүүлж эхлэх зэргийг ярилцаж байна. Мөн Сонгуулийн хуулийн зөвшилцлийн сэдвийг хөндөж буй аж. МАН-ын бүлгийнхэн ч Сонгуулийн хуулийн сэдвээр хуралдаж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж