Сармагчин сансарт ниснэ

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хамгийн сүүлийн үеийн пуужингаа туршихаар Иран улс ирэх сард туршилтын нислэг үйлдэхээр болсон. Харин пуужин дотор сармаргчин ниснэ гэдгийг өчигдөр зарлалаа. Яг одоогоор тэд таван сармагчинг бэлтгэн шалгаж байгаа бөгөөд нэгийг нь сонгож “Кавошгар-5” пуужингийн нисгэгч болгоно.

Өнгөрсөн жил Ираны Ерөнхийлөгч 2017 онд сансарт хүн нисгэх тухайгаа мэдэгдсэн билээ. Өрнөдийн орнууд хийгээд Израйль сармагчин хөөргөх энэхүү туршилтыг алсын тусгалт баллистик пуужингийн технологийг турших гэж байна хэмээн хардаж байгаа. Гэвч Иран үүнийг эсрэгүүцсээр байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж