Монакогийн хунтайж хуримандаа Lexus хөлөглөнө

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Монакогийн хунтайж хуримандаа Lexus хөлөглөнө

Энэ сарын 2-нд буюу маргааш Монакогийн хунтайж Albert сүйт бүсгүй усанд 2000 оны олимпийн усанд сэлэлтийн аварга Charlene Wittstock-той хуримаа хийнэ.

Хосууд хуримандаа Lexus L600h Landaulet загварын машин унахаар сонгосон тухай машины үйлдвэрлэгч нь мэдээлжээ.

Тусгайлан урласан уг хөлөг нь хосууд арын суудалдаа суун ард түмэнтэйгээ мэндчилэн хүмүүст харагдахуйцаар явах боломжийг олгосон нэвт харагддаг бүхээгтэйгээрээ онцлогтой аж.

Уг бүхээг нь 26 кг жинтэй ба авах боломжтойгоор хийсэн нэмэлт тоноглол юм. Энэхүү машиныг хуримын ёслолд хөлөглөсний дараа Монакогийн музейд байрлуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Хунтайжийн хуримын машины албан ёсны нийлүүлэгч болсон нь Lexus-ын борлуулалтад эерэгээр нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж