“Роки” шинэ кинондоо зориулж шивээс хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

“Роки” шинэ кинондоо зориулж шивээс хийлгэжээ

Жүжигчин Сильвестер Сталлоне “Тархин дахь сум” кинонд тоглохын тулд нуруундаа шинэ шивээс хийлгэсэн гэнэ. Шивээс хийлгэх нас нь хэдий өнгөрсөн ч Холливуудын ахмад дайчдын нэг Сталлоне олон нийтийн газраар явахдаа шивээсээ огт нуухгүй  байгаа бөгөөд харин ч шинэ стильдээ сэтгэл хангалуун байгаа бололтой. “Роки” Сталлоне өмнө нь 2007 онд хуримынхаа арван жилийн ойд зориулж  баруун мөрөндөө гурав дахь эхнэрийнхээ дүрийг шивүүлж байсан. 

Харин сарнайн шивээснүүд нь түүний гурван охиныг илэрхийлдэг гэнэ. Сталлонегийн тоглож буй шинэ кино аюултай гэмт хэрэгтний араас мөшгиж буй туршлагатай мөрдөгчийн тухай өгүүлнэ. Киноны  найруулагчаар  “Харийнхан” киноны продюсер  байсан Волтер Хилл ажиллах юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж