Монакогийн хунтайж Олимпийн аваргатай хуримлана

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Монакогийн хунтайж Олимпийн аваргатай хуримлана

Монакогийн хунтайж Алберт II  Өмнөд Африкийн Олимпийн усанд сэлэлтийн аварга Чарлин Виттстоктой гэрлэх гэж байна. Монакогийн хааны ордонд өнөөдөр болох хуриманд 3,500 гаруй зочдыг урьсан гэнэ. Өдгөө 33 настай  Виттсток 2000 оны Сиднейн Олимпийн аварга болж байсан юм. Хуримын ёслолд уригдсан зочдын нэрсийг жагсаалтад  Францын Ерөнхийлөгч Николи Саркози, Испанийн угсаа залгамжлагч хунтайж, загвар зохион бүтээгч Карл Лагарфельд болон нэрт загвар өмсөгч Наоми Кэмпбелл зэрэг алдартнуудын нэрс байгаа гэнэ. Олимпийн аварга сүйт бүсгүй хуримын даашинзаа  “Giorgio Armani”-ийн загвар зохион бүтээгчдээр хийлгэж байгаа гэнэ. Гэвч гадаадын хэвлэлүүдээр Виттсток хунтайжийн хувийн амьдралын талаархи нууцыг олж мэдээд Өмнөд Африк руу буцсан гэдэг мэдээ таржээ. Монакогийн хааны ордны төлөөлөгчид хурим болон дээрх мэдээллийг эрс үгүйсгэж, хунтайж, Виттсток хоёрын нэр хүндийг унагах гэсэн оролдлого гэж тайлбарласан байна.  

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж