Монгол циркийн гайхамшиг Энэтхэгт

Хуучирсан мэдээ: 2011.07.02-нд нийтлэгдсэн

Монгол циркийн гайхамшиг Энэтхэгт

Монголын цирк анх удаагаа Энэтхэг улсад тоглолтоо хийж эхэллээ. “Акромания-Их Монгол Улсын цирк” нэртэй циркийн уран бүтээлчид АНУ, Хятад, ОХУ, Францаар аялан тоглосны эцэст энд иржээ.


Манай 20 уран бүтээлч 15 үзүүлбэр үзүүлэх хөтөлбөртэй юм байна. “Монголын циркийн тоглолт дэлхийд гайхагддаг. 70 жилийн түүхтэй монгол циркчдийн ур чадвар, авьяас Энэтхэгийн үзэгчдийг гайхаж бишрүүлэх нь лавтай” хэмээн тус тоглолтыг зохион байгуулж буй “Мөрөөдлийн хаант улс” энтертайнмент компанийн захирал мэдэгдэв. Тоглолт Шинэ Дели хотын Гургон дүүргийн “Наутанки Махал” театрт өнгөрөгч сарын 30-наас эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж