Н.Энхбаяр хохирогчидтой нэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр хохирогчидтой нэгдэв

МАХН-ын дарга Н.Энхбаяр сүүлийн үед “моодонд” ороод  байна. Тэрбээр МАХН-ын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлснээсээ хойш зав л гарвал сонины хуудас, телевизийн мэдээнд харагдах болжээ.

Хамгийн сонирхолтой нь экс Ерөнхийлөгч долдугаар сарын 1-нд хэвлэлийн хурал хийж, хэлмэгдэгсэдийн хөшөөнд цэцэг өргөн ёслол үйлдсэн нь олноос сайн, муу олон үг дагуулж байна. Түүгээр зогсохгүй долдугаар сарын 1-ний орой 23.00 цагийн үед Сүхбаатарын талбайд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарын хамт ирж, гэрэл зул хүртэл өргөсөн нь зарим нэгэн хүнд сонирхолтой зочин санагдаж байв. Ямартай ч тэр гэнэт долдугаар сарын 1-ний хэргийн хохирогчидтой, тэр өдөр хэлмэгдсэн ард иргэд, цагдаа нарын ар гэрийнхэнтэй ойр байхыг хүссэн бололтой.

С.Сүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж