“Олимпийн” мөнгөн медальтан нутагтаа ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

“Олимпийн” мөнгөн медальтан нутагтаа ирлээ

Сонгодог урлагийн олимп болох дөрвөн жилд нэг удаа зохиогддог П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны мөнгөн медаль хүртсэн ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин өнөөдөр концертмейстр УГЖ Б.Солонгын хамтаар өнөө өглөө Аэрофлотын онгоцоор Улаанбаатарт ирлээ. Түүнийг маш олон хүн баяр хүргэн угтаж авсан юм. Аав, ээж нь, ДБЭТ-ын удирдлага, гоцлол дуучид, түүний багш СТА Ц. Ерөө шавь нарынхаа хамтаар Амартүвшингээ баярлаж бахадсан сэтгэлээр хадаг дэлгэн тослоо. УГЗ Д.Ухнаа ч мөн угтан авагчдын дунд харагдсан.

Э.Амартүвшингийн амжилтын тухай албан ёсоор мэдээлэх хэвлэлийн бага хурал өнөөдөр 12.00 цагт ДБЭТ-т болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж