Оросын аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн ОХУ-ын 2011 оны аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, өндөрлөлөө. Долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Якутск хотод  болсон эрэгтэй чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний дүнг дор толилуулав.

Чөлөөт бөхийн ОХУ-ын 2011 оны аварга шалгаруулах тэмцээний дүн

Эрэгтэй:

55 кг     
    
1. Виктор Лебедев (Якут, Красноярск)
2. Жамал Отарсултанов (“ЦСКА” клуб)
3. Александр Богомоев (Буриад)
3. Нариман Исрапилов (Дагестан)

60 кг     
 
1. Бесик Кудухов (Краснодар, Алания)
2. Опан Сат (Тува-Красноярск)
3. Тимур Пестерев (Якут)
3. Расул Муртазалиев (Дагестан)

66 кг    
    
1. Адам Батиров (Дагестан)
2. Мавлет Батиров (Дагестан)
3. Расул Жукаев (Чечень)
3. Жамалутдин Курбаналиев (Дагестан)

74 кг         

1. Ирбек Фарниев (Алания)
2. Аниуар Гедуев (Кабардин-Балкар)
3. Рамазан Шамсутдинов (Дагестан)
3. Камал Маликов (Дагестан)

84 кг         

1. Альберт Саритов (Красноярск)
2. Сослан Кцоев (Москва муж)
3. Анзор Уришев (Красноярск, Кабардин-Балкар)
3. Георгий Рубаев (Алания)

96 кг         

1. Хажимурат Гацалов (“ЦСКА” клуб)
2. Юрий Белоновский (Красноярск хот)
3. Абдусалам Гадисов (Дагестан)
3. Арсланбек Алиев (Дагестан, Владимир муж)

120 кг        

1. Бахтияр Ахмедов (Дагестан)
2. Барсаг Кесаев (Алания)
3. Эдуард Базров (Алания)
3. Рамазан Магомедов (Дагестан)

Тэмцээний жин бүрт түрүүлсэн бөхчүүд, тэдний дасгалжуулагч нарт “Золото Якутии” компанид үйлдвэрлэсэн 585 сорьцийн 80 граммын жинтэй алтан медаль, хоёрдугаар байр эзэлсэн бөхчүүдэд 925 сорьцийн 65 граммын жинтэй мөнгөн медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд манай улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нар уригдан ажилласан бөгөөд тэмцээнд гадаадын хоёр шүүгч уригдсан нь манай шүүгчид байсан юм.

Д.Өлгийсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж