“Изинис Эйрвэйз”-ийн шинэ онгоц Ховдод газардлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

“Изинис Эйрвэйз”-ийн шинэ онгоц Ховдод газардлаа

“Изинис Эйрвэйз” ХХК-ийн Олон улсын нислэгтээ нэвтрүүлж эхэлсэн “Авро Ар-Жэй 85” маркийн хөлөг онгоц долдугаар сарын 1-нд Ховд аймагт газардлаа. Цэлмэг хөх тэнгэрт дүүлэн хөөрөх мөнгөн цагаан хөлгийг жолоодон яваа тус онгоцны нисгэгч үйлчлэгч, багийн гишүүдэд аймгийн Засаг дарга тэргүүтэй орон нутгийн удирдлагууд болоод олон улсын Ховд нисэх буудлын хамт олон мөнгөн аягатай сүү барин  хүндэтгэн угтлаа. Удахгүй аймаг байгуулагдсаныхаа 80 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй аймгийн хувьд зорчих унаа нэмэгдэх нь чухал ажил боллоо хэмээн ховдчууд талархан угтаж байна. Тус онгоц нь 93 хүний суудалтай, дөрвөн тийрэлтэт хөдөлгүүр бүхий хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц юм. Цаашид “Изинис Эйрвэйз” ХХК-ийн зүгээс дээрх агаарын хөлгөөрөө долоо хоногт дөрвөн удаа нисэхээр төлөвлөөд байгаа бөгөөд УБ-Ховд-Улаангомын чиглэлд долоо хоногт хоёр удаа, Ховдын чиглэлд долоо хоногт хоёр удаа тус тус нисэх ажээ.

Г.Пүрэвганьд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж