Олимп дамжуулах эрх олголоо

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Олимп дамжуулах эрх олголоо

Олон улсын олимпийн хорооноос өвөл ба зуны олимпийг шууд дамжуулах эрхийг ХБНГУ, БНСУ, Францын телевизүүдэд олголоо. Тодруулбал Германы ZDF болон ARD телевизүүд 2014, 2016 оныхыг, харин Солонгосын SBS телевиз 2024 он хүртэлх олимпуудыг дамжуулах юм. Францчууд 2014-2020 оны эрхийг авчээ. Энэ эрхийг авахын тулд ямар хэмжээний төлбөр төлсөн тухай одоогоор мэдээлэл алга байна.


2018 оны өвлийн олимп хаана болохыг маргааш зарлана. БНСУ-ын Пёончан, Германы Мюнхень болон Францын Аннеси зохион байгуулагчийн төлөө өрсөлдөж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж