Ардчилсан нам ард нийтийн санал асуулгаасаа ухарлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам ард нийтийн санал асуулгаасаа ухарлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдрийн хийсэн бүлгийн хуралдааныхаа талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Сонгуулийн хуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар болоод байснаасаа ухарснаа мэдэгдлээ. Ард нийтийн санал асуулга явуулахад ойролцоогоор 6-8 тэрбум төгрөг төсвөөс гаргах хэрэгтэй. Мөн асуудлаа нарийн томъёолохгүй бол санал асуулга явуулаад үр дүн нь хэлэлцсэн асуудлуудыг хүчингүйд тооцон гарах юм бол хүчингүй  болсон асуудлаар найман жилийн хугацаанд  дахин санал асуулга явуулах боломжгүй гэсэн хуулийн заалттай учир хөнгөн хуумгай хандаж болохгүй гэж үзжээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх санал асуулгыг УИХ-ын 2012 оны сонгуультай хамтатган явуулж болно гэж тус бүлгийнхэн үзсэн байна. Ингээд санал асуулга явуулах асуудлаас зөвхөн сонгуулийн тогтолцоотой хамаатай хэсэг үлджээ. Үүгээр ард нийтийн санал асуулга явуулах нь учир дутагдалтай гэж үзсэн байна. Сонгуулийн тогтолцоонд аль хувилбарыг давамгайлуулах вэ гэж ард нийтээс асууж мөнгө гарздах нь оновчтой бус гэсэн байна.

Хоёр намын бүлэг Сонгуулийн тогтолцооны асуудлаар өөр өөрийн байр суурь дээрээ хатуу байгаа. МАН-ын бүлэг пропорциональ, мажоритарийн харьцааг 52:24 гэж байгаа. Иймд Ардчилсан намын бүлэг уг харьцааг 38:38-аар болгож дундын хувилбар гаргая гэсэн байна. Энэ саналаа МАН-ын бүлгийн гишүүдэд уламжилжээ. Саналыг МАН-ын бүлэг хэлэлцэхээр болжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж