Мэргэжлийн хяналтынхан хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхан хуралдана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн аравдугаар хурал  өнөөдөр 10.00  цагт эхэлнэ. Тус хуралд Эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухааны хяналтын газраас долоон хяналт шалгалтын дүнг хэлэлцүүлэн шийдвэрүүлэхээр болсон байна. Шалгалтын дүнг хэлэлцэхэд БСШУЯ-ны холбогдох газрын дарга нар оролцох бөгөөд соёлын өвийн хяналт шалгалтын дүнгийн хуралд БСШУЯ-ны Соёл урлагын газрын дарга Б.Наранзун, Соёл урлагын хорооны дарга Б.Лхагвасүрэн нар оролцох юм байна. Хурлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин эрүүл аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хүртээмжийг шалгасан дүнгийн тухай, ерөнхий боловсролын математек /геометр/, технологи, биеийн тамир, эрүүл мэндийн стандартын хэрэгжилтийг улсын хэмжээнд шалгасан дүнгийн тухай, ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн сургалтын найм, шилжилтийн долдугаар ангийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг ерөнхий боловсролын сургуулиудад шалгасан шалгалтын дүнгийн тухай зэрэг асуудал хэлэлцэх юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж