Сигал Чингис хааны тухай кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Сигал Чингис хааны тухай кино хийнэ

Холливудын
жүжигчин Стивен Сигал Астанагийн олон улсын кино наадамд оролцохоор
долдугаар сарын 2-ны өдөр Казахстанд хүрэлцэн иржээ. Энэ үеэрээ тэрбээр
сэтгүүлчдэд хандан, Чингис хааны тухай кино хийх хүсэлтэй байгаагаа
мэдэгдсэн байна. Стивен Сигал “Кино урлагийн ертөнцөд өрсөлдөөн ид
буцалж байгаа энэ цаг үед миний бие Чингис хааны талаар бүрэн хэмжээний
кино бүтээх хүсэлтэй байна. Киног бүтээхэд Чингис хааны амьдрал, ахуйн
талаар их зүйлийг мэддэг миний найзуудаас Астана Мейор, Имангали
Тасмагамбетов нар туслалцаа үзүүлэх болно” гэв. Түүнчлэн Сигал Чингис
хааны талаар кино хийх хүслээ илэрхийлэхийн сацуу Чингисийн онгон дахь
эрдэнэсийг эрж олох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сонирхуулахад,
Стивен Сигал хэдэн жилийн өмнө Чингис хааны тухай кино хийхээр Монголд
ирж байсан удаатай. Тэрбээр монголд зочлоод буцсаныхаа дараа
Г.Эрдэнэтуяа хэмээх монгол бүсгүйтэй гэрлэсэн юм. Хосууд өнгөрсөн жил
хүүтэй болсон бөгөөд хүүгийн нэрийг King Conahn Kahn Seagal буюу
монголчилбол Төгсбаясгалант гэсэн утгатай гэдэг.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж