Сэргээгдсэн “Цогт тайж” наадмын дараа эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Сэргээгдсэн “Цогт тайж” наадмын дараа эх орондоо ирнэ

Монголын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Цогт тайж”-ийг Францын CNC төвд сэргээн засварлуулж, дижитал хувилбарт шилжүүлж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Харин ажлын явц ямар шатандаа байгаа болон хэзээ эх орондоо ирэх талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр БСШУЯ-ны Соёл Урлагийн бодлогын газрын дарга, продюссор Б.Наранзун сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Цогт тайж” киноны хоёр ангийг сэргээн завсарлах ажил үндсэндээ дуусч байгаа гэнэ. Наадмын өмнө тус киноны техникийн ажил хараахан дуусч, амжихгүй тул наадмын дараа сэргээгдсэн хувь нь буцаж ирэх юм байна. “Цогт тайж” киног сэргээн завсарлахдаа 35 мм-ын хальсан дээр буулгаж авахаар болон тоон тэмдэгт шилжүүлж дижитал хэлбэрт болгох гэсэн хоёр ажлыг төлөвлөөд одоогоор эхний ээлжид хальсан дээр буулгах ажил дуусах шатандаа орсон тул наадмын дараа эх орондоо ирэх аж. Харин хоёр дахь ажил буюу тоон тэмдэгт шилжүүлж дижитал хэлбэрт болгох ажил хийгдэж байгаа бөгөөд энэ оны сүүлээр юм уу ирэх оны эхээр дуусахаар төлөвлөгдсөн ажээ.

Мөн энэ үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр “Францын кино урлагийн академи руу явсан “Цогт тайж” киноны хувь бол эх хувь биш хуулбар нь. Харин эх хувь нь Үндэсний архивын газар хадгалагдаж байгаа” хэмээн онцолсон юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж