Европын холбооны бодлого АНУ-д сөргөөр нөлөөлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Европын холбооны бодлого АНУ-д сөргөөр нөлөөлж эхэллээ

Грек, Португалид үүсээд буй хямралыг бууруулж, эдийн засгийг нь өсгөх зорилгоор Европын Холбооноос авч хэрэгжүүлж байгаа бодлого АНУ-ын хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Лхагва гаригийн өглөөний 10 цагийн байдлаар АНУ-ын хувьцаанууд унаж эхэлсэн байна. Тухайлбал Dow Jones-ийн хувьцаа 0,4 хувиар, S&P-ийн хувьцаа нэг хувиар, Nasdaq-ийн хувьцаа 0,8 хувиар тус тус унасан ажээ. Өнгөрөгч долоо хоногт Хятадын эдийн засагт сөр­гөөр нөлөөлж эхэлсэн дээрх хүчин зүйл энэ долоо хоногоос АНУ-ын хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж эхэлжээ.

Гэвч Европын Холбооноос энэхүү бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бөгөөд сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр дэлхийн олон орны эдийн засагчтай хамтран ажиллана гэж мэдэгдээд байгаа юм. Ев­ропын холбооны тэргүүн Хосе Мануэл Бароссо “Бидний авч хэрэгжүүлж байгаа бодлого зөв. Гэсэн хэдий ч хөрөнгийн зах зээлд бага зэрэг нөлөөлнө” гэж Ройтерс агентлагт мэдээлжээ. “Хэрвээ Грек, Португалид үзүүлээд байгаа тус­лам­жийн хэмжээгээ багасгах, эсвэл ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол Европийн Холбооны бага зэрэг гэж мэдэгдээд байгаа энэ хямрал дэлхийг хамрах болно. Анхнаасаа энэ бодлого маш эрсдэл­тэй байсан юм” гэж MF Global сангийн дэд тэр­гүүн Ник Каливас хэлж байна. Хятад, АНУ-д ажиглагдаад байгаа энэ хямрал Европын эдийн засагт ч харагдаж байгааг олон улсын ажиглагчид нотолж байгаа юм.

 Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж