Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Японы мэргэжлийн сумогийн дэвжээг “эзэмшиж”, 68 дахь их аварга болон Монголын нэрийг дэлхийд цуурайтуулсан хүн бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар Долгорсүрэнгийн Дагвадорж юм. Сумогийн дэвжээнд сүрийг үзүүлж, “Би Монгол хүн” гэх бахархалыг түүний уран барилдаанаас үзэж, мэдэрч болно хэмээн сумо сонир­хогчид ярьдаг. Тэрбээр бэртэлтэй байхдаа нутагтаа ирэн хөлбөмбөг тоглож байгаад Сумогийн холбоо­ныхонд баригдан нэг башё өнжиж байсан удаатай. Мөн түүнийг дээ­рэлхүү, онгироо зантай гэж ярих хү­мүүс ч бий. Тэрбээр “Миний гал ха­луун амьдрал үргэлжилж байна. Асч, дүрэлзэж байна. Эрэмгий чанар, ялалтын төлөө дүүлэн тэмүүлдэг араншин энэ биенд минь байдаг. Гэсэн хэдий ч хүн гэдэг амьтан чинь эргээд хүнийхээ ертөнцөд бууж ирдэг учраас тэрийгээ чагнаж, мэдэрч, ялгахгүй бол болохгүй. Тэр чигээрээ нэг их аймаар амьтан яваад байж болохгүй шүү дээ” гэж өөрийнхөө тухай хэлсэн байдаг. Тиймээс хүний ертөнцөд бууж ирсэн их аварга маань хэд, хэдэн салбарт хүч үзээд байгаа билээ. Өнгөрсөн жилийн наадмаар Д.Дагвадоржийн уясан соёолон насны морь айргийн тавд орсон. Энэ нь түүний гуншинд нэг цол нэмсэн юм. Харин хэд, хэдэн ой давхацсан төрийн их баяр наадмаар түүнийг зодоглох тухай ч яриа байна. Тэрбээр мөн “Би шинэ үеийн кола pepsi-г сонгож байна” гээд л рекламанд тоглосон. Өмнө нь “Түмэн хишигтэн” цог­цолборын сурталчилгаанд нэгэн баат­рын дүрийг бүтээж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ямартай ч их аварга маань энэ удаа өөртөө яг тохирсон ажлаа олчихжээ. Цааш­даа сурталчилгааны ертөнцийг “эзэгнэвэл” амжилт олох юм биш үү их аварга аа.

Ц.ЭНХЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж