Э.Амартүвшин “Нутгийн бахархал” шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин “Нутгийн бахархал” шагнал хүртэв

ДБЭТ-ийн дуучин Э.Амартүвшин, БЦДЭЧ-ийн дуучин О.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал нарт “Нутгийн бахархал” шагналыг Сүхбаатар клубын захирал Д.Дэлгэрцогт өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ.

Дуучин Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртэж, дуучин О.Хүрэлбаатар Ким Базарсадаевын нэрэмжит Олон улсын ари, романс дуулаачдын хоёрдугаар уралдааны “Гран при” шагналын эзэн болсон зэрэг, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал мэргэжлийн хөгжмийн зохиолчдын “Морин хуур” наадмын тэргүүн шагнал хүртсэн, мөн монгол түмний сэтгэлд хоногшсон олон арван дуу зохиосны учир энэхүү шагналын эзэд болов. 
 
“Сүхбаатар клуб”-ын захирал Д.Дэлгэрцогт, “Спортын олимпийн төрлүүдийн дотор бокс жинхэнэ төрөл гэдэг шиг Чайковскийн нэрэмжит уралдаан бол Урлагийн  олимпийн жинхэнэ төрөл нь юм. Энэхүү нэр хүндтэй наадмаас монголын дуучин анх удаа медаль хүртсэн Э.Амартүвшин болон та нараар нутгийнхан тань бахархаж буйн илрэл энэ шагнал юм” гэж хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж