Намуудын тэмцлийн улмаас 85 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Намуудын тэмцлийн улмаас 85 хүн амиа алджээ

Пакистаны нийслэл Карачи хотод өчигдөр гарсан мөргөлдөөний үеэр долоон хүн амь үрэгджээ. Сөргөлдөөний улмаас өнгөрсөн долоо хоногт 85 хүн амиа алдсан гэж тус улсын дотоод хэргийн сайд Рехман Малик ярьжээ. Пакистаны улс төрийн хоёр том хүчин Муттахида Кауми хөдөлгөөн болон Авами үндэсний намын хоорондох тэмцэл ийнхүү сөргөлдөөн гарахад хүргээд байгаа ажээ. Муттахида Кауми хөдөлгөөнийхөн 1947 онд Энэтхэгээс Пакистанд цагаачлан ирсэн Урду хэлтнүүдийг төлөөлж байгаа бол Авами үндэсний нам Пакистаны баруун хойд мужаас ажил хайж Карачид ирсэн Пашто хэлтнүүдийг төлөөлдөг байна. Хоёр намын дэмжигчдийн хоорондох сөргөлдөөний улмаас сүүлийн хэдэн жил хэдэн зуун хүн амь үрэгдсэн юм. Өнгөрсөн пүрэв гаригт гудамжинд гарсан сөргөлдөөний үеэр 33 хүн амиа алдсан гэж Карачи хотын цагдаагийн нэгэн ажилтан мэдээлжээ.

Улс төрийн хоёр хүчний дэмжигчдийн тэмцэл Карачийн зэргэлдээх хотуудад ч мөн үргэлжилж байгаа талаар иргэд мэдээлж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж