Зээлийн хэлэлцээрүүдийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Зээлийн хэлэлцээрүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БНХАУ-аас авах зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар баталлаа. Зээлийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс өмнөд хөршөөс 500 сая ам.долларыг 20 жилийн хугацаатай авахаар болж байна. Жилийн хүү нь 2 хувь. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Бэлчээрийн удирдлага менежмэнтийг дэмжих зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 59 хувийн саналаар баталлаа. Уг зээлийн хүрээнд малгүй болсон иргэдийг малжуулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах хүрээнд тодорхой аймгуудад төсөл хэрэгжих юм. Нийт 1.5 сая ам.долларын зээлийг 40 жилийн хугацаатай авна. Зээлийн жилийн хүү нь 0.75 хувь аж. Өөрөөр хэлбэл, нөхцөлийн хувьд хамгийн зөөлөнд тооцогдох юм байна.

Гурав дахь асуудал нь Засгийн газар хоорондын олон улсын хөгжлийн ассиоциацийн хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай тогтоолын төсөл байлаа. Энэхүү зээлийн хүрээнд уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих юм.

Одоо чуулганаар оюутанд олгох тэтгэлгийг хэлэлцэж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж