Кардашиан үснийхээ өнгийг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Кардашиан үснийхээ өнгийг өөрчилжээ

Реалити шоуны од Ким Кардашиан хар хүрэн үсэндээ баяртай гэж хэлэв.  Тэрээр сүйт залуу Кристэйгээ хамт Миннесотагийн Миннетонкад амрах үеийг тааруулж мөн зуны налгар өдрүүдэд зориулж үснийхээ өнгийг өөрчлөн шоколадан хүрэн өнгөөр будуулсан байна. Кардашианд шинэхэн үснийх нь өнгө их таалагдаж, илүү залуухан болсон мэт санагдаж байгаа гэнэ.

Реалити од өнгөрсөн гуравдугаар сард үсэндээ томхон өөрчлөлт хийж, Бо Дерик шиг сүлжүүлж байсан бол 2009 онд шаргал өнгөөр будуулж байсан юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж