Оросын Төв банк зарим рублийн дэвсгэртийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.12-нд нийтлэгдсэн

Оросын Төв банк зарим рублийн дэвсгэртийг шинэчилнэ

Оросын Төв банк 5000 ба 500 рублийн дэвсгэртийг сайжруулан шинэчлэхээр болжээ. Төв банкны орлогч Георгий Лунтовскийн хэлснээр сайжруулсан дэвсгэртүүд нь машинаар уншигдах хамгаалалтын тэмдгүүдтэй гэнэ. 5000 рублийн дэвсгэрт хамгаалалтын 18 тэмдэгтэй бол 500 нь 11 тэмдэгтэй. Мөн мөнгөн дэвсгэртийн цөм нь нүдэнд харагдахуйц ил байхаар хийгдсэн хамгаалалт байх юм. Гаднаас нь харахад таван зуутын дэвсгэрт хамгийн их өөрчлөгдсөн бөгөөд нүүрэн талд нь Соловецийн хийдийг зурсан байна. Харин таван мянгатын дэвсгэрт хуурамчаар хийгдэх нь их байгаа учраас мөнгөн дэвсгэртүүдийг шинэчлэхээр шийдсэн байна. Зөвхөн энэ жилийн эхний таван сард 3029 хуурамт дэвсгэрт илэрчээ. Тэдний ихэнх нь чанарын өндөр төвшинд хийгдсэн байна. Бараг 80 хувийг нь жинхэнэ дэвсгэртээс ялгах аргагүй шахам гэнэ. Харин хуурамч мөнгө үйлдвэрлэгчдийн хувьд 500 дэвсгэртийг хуурамчаар хийх сонирхол нь буурсан байна. Оросын мөнгөн тэмдэгтүүдийг шинэчлэх ажиллагаа эхлээд байгаа бөгөөд өнгөрсөн намраас мянгатын дэвсгэртийг шинэчлэн хийж байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж