А.Батсүх уяачийн хүлэг

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

А.Батсүх уяачийн хүлэг

Бие хаа, зүс царайгаараа аварга дүүгээсээ дутахгүй адилхан харагддаг алдарт уяач А.Батсүх энэ жилийн баяр наадмаар улбар шаргал өнгийн дээлээр гоёжээ. Жил жилийн наадмаар хурдан морьдынхоо уяа сойлгыг тааруулж, Хүй долоо худагт нааддаг алдарт уяач А.Батсүх өчигдөр болсон Уяачдын наадамд ээжийнхээ хамт ирж наадав.

Хурдан морьд, шандаст хүлгээр амьсгалсан А.Батсүх уяач төмөр хүлгээ хүртэл “мориор” амьсгалуулжээ. Түүний унадаг УНЛ 0104 Land cruiser маркийн машины урд талд морины толгой дүрсэлсэн ийм нэг гангараа байдаг ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж