Монголын нисэх хүчин МиГ-29 сөнөөгчөөр зэвсэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.15-нд нийтлэгдсэн

Монголын нисэх хүчин МиГ-29 сөнөөгчөөр зэвсэглэнэ

МиГ-29СМТ. Фото: migavia.ru    

Монголын
Батлан хамгаалах яам Оросоос 4-5 ширхэг МиГ-29 онгоц  авах сонирхолтой
байгааг Aviation Week & Space Technology сэтгүүлд бичсэнээс иш татан
ИТАР-ТАСС мэдээллээ. Монголын Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн
Болдын хэлж байгаагаар байлдааны сөнөөгч онгоцнуудыг худалдан авах ажлаа
2011 оны сүүлч гэхэд гүйцээхээр төлөвлөж байгаа гэнэ. “Энэ наймаа нь
Оростой хийж байгаа Батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэсэг” хэмээн
Оросын сөнөөгч онгоцнуудыг сонгосноо Л.Болд сайд тайлбарлаж байна.

Өдгөө
Монголын нисэх хүчинд  МиГ-29 сөнөөгчийн бүлээс байхгүй. Зэвсэглэлд нь
наймаан угтан сөнөөгч МиГ-21ПФМ ба МиГ-21УС маркийн сургуулийн хоёр
фронтын сөнөөгч онгоц байгаа. 1977 оноос 1984 оны хооронд Монголд янз
бүрийн зориулалтын 44 ширхэг  МиГ-21 онгоцыг нийлүүлсэн байна. Одоо
тэдний дөнгөж арав нь нислэг хийх чадвартай гэнэ.

Сөнөөгч
онгоцнуудаас гадна Монголын Батлан хамгаалах яам Оросоос нисгэгч нарыг 
газарт бэлтгэх нэг тренажер авах гэнэ. Дасгал сургуулийн зориулалтын
онгоц байхгүй ч Монголын цэргийнхэн түүнийг авах гээгүй ажээ. Бүх
нисгэгчдээ сөнөөгч ба тээврийн онгоц жолоодоход Орост сургах гэнэ.

Ойрын
үед 20 тоннын даацтай ба 100 хүний салонтай цэргийн тээврийн нэг
онгоцыг монголчууд авах төлөвлөгөөтэй байна. Өнөөгийн Монголын нисэхийн
тээвэрт нь Оросын 10 ширхэг АН-2, гурван АН-24, дөрвөн АН-26, Хятадын
дөрвөн Harbin Y-12 ба 25 МИ-8  нисдэг тэрэг байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж