Путиныг шагналгүй болгов

Хуучирсан мэдээ: 2011.07.18-нд нийтлэгдсэн

Путиныг шагналгүй болгов

Германы улс төрийн “Квадрига” шагналын зохион байгуулах хороо Путинд олгохоор болсон шагналынхаа шийдвэрийг цуцалжээ. Шалтгаан нь зохион байгуулах хорооны гишүүдийн зүгээс болон хэвлэлээр Путинд шагнал олгосныг шүүмжилсэн дуулиан их гарсан явдал боллоо. Ингээд энэ жил хэнийг ч шагнахгүй байхаар шийдсэн байв.

 “Квадрига” гэх шагналыг зохион байгуулагч нь Werkstatt Deutschland гэх хувийн нэгдэл юм. Путинд шагнал олгохоор болсны дараа зохион байгуулах хорооноос Ногоонтнуудын лидер Жем Оздемир, “Википедийг” үндэслэгч Жимми Уэйлс ба Хейдельбергийн их сургуулийн түүхч Эдгар Вольфрум гарцгаажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж