Путиний төлөө хувцсаа тайлах уу?

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Путиний төлөө хувцсаа тайлах уу?

Ирэх онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхий сайд В.Путинийг дэмжих нэгэн өвөрмөц онлайн сурталчилгаа эхэлжээ. Тус сайт залуу бүсгүйчүүдийг Путинийг дэмжин хувцсаа тайлахыг уриалж байна. “Путиний арми” нэртэй тус сайтын үзүүлж буй видео бичлэгт өндөр өсгийт, хар хослол бүхий бүсгүйчүүд “Би Путиний төлөө хувцсаа урж хаялаа” хэмээн хашгираад хувцсаа тайлах аж.

Ийнхүү “улстөржих” охид iPad хожихын төлөө уг сурталчилгаанд оролцож байгаа гэнэ. Чамгүй олон шаргал үст охин ирээдүйн Ерөхийлөгчийн төлөө хувцсаа тайлцгааж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж