Samsung 22 инчийн тунгалаг LCD дэлгэц бүтээв

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Samsung 22 инчийн тунгалаг LCD дэлгэц бүтээв

Samsung Электроникс олон нийтэд тунгалаг LCD дэлгэц бүтээснээ зарлав. Энэ нь 22 инчийн хэмжээтэй бөгөөд 1680х1050 пикселийн дүрслэлтэй юм. Дэлгэц өнгөт эсвэл хар цагаан гэсэн хоёр хувилбараар гарахаас гадна HDMI болон USB холболтын оролттой. Энэ дэлгэцийг ердийн LCD дэлгэцтэй харьцуулбал өндөр гэрэлтүүлэгтэй, тунгалаг нэвт гэрэлтсэн юм. Үйлдвэрлэгчдийн үзэж байгаагаар цахилгаан эрчим хүч 90% бага зарцуулах ба нарны энерги гэх мэтийн гадаад гэрлийн эх үүсвэрийг ашиглаж болно. Samsung Электрониксийн дэд ерөнхийлөгч хэлэхдээ, зах зээлийг хангалттай эзлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.

www.kt.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж