Хэнтий аймаг “шилдэг”-ээр дахин шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Хэнтий аймаг “шилдэг”-ээр дахин шалгарлаа

Засгийн газрын өнгөрсөн оны XI дүгээр тогтоолоор баталсан “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Там­гын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын дагуу аймгуудын ЗДТГ-ын 2010 оны үйл ажиллагааны үр дүнгийн талаар ирүүлсэн тайлан, мэдээллийг нэгтгэн хяналт, шинжилгээ хийсэн дүнг Засгийн газрын долоодугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. 2010 оны ажлаараа өндөр үнэлгээ авсан нийслэл, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, эдгээр аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Ийнхүү Хэнтий аймаг 2009, 2010 оны ажлаараа дараалан хошой шилдэг аймгаар шалгарч байна.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж