Өвөрхангайнхан ”терроризм”-тай тэмцжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Өвөрхангайнхан ”терроризм”-тай тэмцжээ

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумын­хан өнгөрсөн хэд хоногт “алан хядагчидтай” тэмцжээ. Тус суманд терроризмтай тэмцэх бүсийн сургалт болсон нь энэ юм. Сургалтад Өвөрхангай, Баянхонгор, Дундговь зэрэг хэд хэдэн аймгийн Онцгой байдал, тагнуул, цэрэг, цагдаа, хууль хяналтын байгууллагын 200 гаруй ажилтан оролцсон байна. Тэд барьцаалагдсан онгоцноос зорчигчдыг чөлөөлөх зэрэг олон үйл ажиллагаанд оролцож ур чадвараа сорьжээ. Алан хядах үйл ажиллагаа хил хязгааргүй болж буй энэ үед хөдөө орон нутгийнхан ч бэлэн байх ёстой гэсэн зорилгоор энэ сургалтыг зохион байгуулсан аж.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж