Гага Бетт Мидлерийг бухимдуулав

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Гага Бетт Мидлерийг бухимдуулав

Австралид тоглолтоо хийсэн Леди Гага дахиад л олныг гайхашруулж, алдарт
дива нарын хооронд халц тулаан өрнүүлэв. Леди Гага тоглолтынхоо үеэр
тайзнаа далайн гүнжийн дүрд хувиран тэргэнцэртэй гарч ирсэн нь олныг
алмайруулж, Америкийн алдарт дуучин Бетт Мидлерийн олон жилийн турш
дадаж заншсан тэргэнцэр дээрх далайн гүнжийн үзүүлбэрийг бут цохижээ.

Хатагтай
Мидлер энэ явдалд бага зэрэг эгдүүцэн, Гагад хандаж “Би 1980 оноос хойш
тэргэнцэр дээрх далайн гүнжийн дууг дуулсаар ирсэн. Чи тэр махаар
хийсэн хувцсаа л өмсч ирнэ биз. Далайн гүнж чинь минийх” хэмээн
уурлангуй хэлжээ. Харин дараа нь Мидлер хэлсэн үгээ буцаан авч, яагаад
далайн гүнж хоёр байж болохгүй гэж хэмээгээд Гагатай ирэх есдүгээр сард
болох Эммигийн наадам дээр уулзъя гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж