Гэрэл зургийн уралдааныг дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн уралдааныг дүгнэлээ

Ховд аймаг байгуулагдсны 80 жилийн ойг тохиолдуулан “Ховд 80 жил” сэдэвт гэрэл зургийн уралдаан зохион байгууллаа. Тус уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулан, гэрэл зургийн цомогт багтаан олон нийтэд хүргэх гэнэ. Орон нутгийн хөгжил дэвшил, байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой газрууд, уул, гол мөрөн, нуур, рашаан булаг, хүрхрээ, нэн ховор болон ховор амьтан, ургамлууд, түүх соёлын дурсгалт зүйлс, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, байгалийн өөрчлөлтийн харьцуулалт, байгаль орчны чиглэлээр уран бүтээлийн уралдааныг өнгөрсөн сард зарласан. Уралдаанд ирүүлсэн зургуудаас 20 гаруй уран бүтээлчийн 350 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болголоо. “Ховд 80 жил” гэрэл зургийн уралдааны шилдгүүдээр Д.Цэвээнравдан, Г.Нямдаваа, Д.Батбаяр, Г.Баянмөнх, С.Шар, Ц.Өнөржаргал, Т.Самданжигмэд, Х.Бямбасүрэн, Б.Батмөнх, Ц.Нямтулга, Б.Мөнхдолгор нар шалгарчээ.

Д.ДОЛГОР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж