Сэлэнгийн замд осол гарч, дөрвөн хүн энджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн замд осол гарч, дөрвөн хүн энджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараагаас баруун тийш таван км орчим зайд зам тээврийн осол гарч, дөрвөн хүн газар дээрээ нас баржээ. “Эрдэмтранс” компанийн орон нутгийн зорчигч тээврийн 06-64 УБН улсын дугаартай том оврын автобустай 35-80 УБР улсын дугаартай “Грейс” микро автобус мөргөлдөж, том оврын автобусны жолооч гэмтэн, микроавтобусаны жолооч болон уг микро автобусанд зорчиж явсан гурван хүн нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 17-нд гарсан байна. Нийслэлийн Замын цагдаагийн газраас  авсан мэдээллээр ослын улмаас Дархан-Уул аймаг руу зорчиж явсан тус аймгийн харьяат Ч, Э, Улаанбаатар хотын иргэн Д, Б нар амиа алдсан байна. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж