УИХ-ын ЭЗ-ийн байнгын хороогоор шийдвэрлэж буй асуудлууд

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын ЭЗ-ийн байнгын хороогоор шийдвэрлэж буй асуудлууд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан болон хэлэлцэгдэж байгаа хууль, бусад шийдвэрүүдийн жагсаалт

А. Батлагдсан  хууль, бусад шийдвэр 6:

Үүнээс:         Хууль-1
                    Улсын Их Хурлын тогтоол – 5

1. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоол /2011.05.12 №20/

2.Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоол /2011.05.12 №21/

3.  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай  Монгол Улсын хууль /2010.06.03/

4.Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол /2011.06.03 №30/

5.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол /2011.06.09 №34/

6.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол /2011.07.09 №39/

Б. Анхны хэлэлцүүлэгт байгаа хууль тогтоолын төсөл 16:

1.Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл
2.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл
3.Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл

4.Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 5.Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 
6.Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагалдуулан өргөн мэдүүлсэн/

7.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагалдуулан өргөн мэдүүлсэн/
 
8.Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
 
9.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
 
10.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулийн төсөл
     
11.Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн/
 
12.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 
13.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 
14.Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 /Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн/

15.Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл

16. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
 
В. Эцсийн хэлэлцүүлэгт байгаа хууль тогтоолын төсөл 15:

1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл
2.Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль

3.Компанийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл

4.Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл

5.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

6.Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Компанийн тухай хуулийг дагалдуулан өргөн мэдүүлсэн/
 
7.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
8.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

 9.Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 
10.Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 
11.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Компанийн тухай хуулийг дагалдуулан өргөн мэдүүлсэн/

12.Хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Компанийн тухай хуулийг дагалдуулан өргөн мэдүүлсэн/
 
13.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 
14.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

15.Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
 

Г. Зөвшилцсөн олон улсын гэрээ 3:

    1.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дээд боловсролын шинэчлэл төсөл”

    2.Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци  хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-2 төслийн нэмэлт санхүүжилт”-ийн хэлэлцээрийн төсөл

    3.БНХАУ-ын Засгийн газраас МУ-ын Засгийн газарт олгох 500.0 сая ам. долларын Экспортын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банкны хооронд байгуулах Ерөнхий хэлэлцээрийн төсөл

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДОТООД АЖЛЫН МЭДЭЭ

2011 оны хаврын ээлжит чуулган /2011.04.05-2011.07.09/











Үзүүлэлт

 

1

Хороонд хүлээн авсан

Албан бичиг

Тоо

298

Хуудас

320

Өргөдөл, гомдол

Тоо

130

Хуудас

195

2

Хорооноос явуулсан албан бичиг

Тоо

59

Хуудас

80

 

3

 

Хорооноос гаргасан

Тогтоол

Тоо

16

Хуудас

19

Бусад шийдвэр

Тоо

8

Хуудас

16

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

Архивт шилжүүлсэн материал

Хууль, шийдвэрийн хувийн хэрэг

Тоо

10

Хуудас

1900

Хяналт шалгалтын материал

Тоо

2

Хуудас

19

Хуралдааны протокол

Тоо

22

Хуудас

1750

Албан бичиг

Тоо

2 нэгж

Хуудас

320

Бусад

Тоо

1 нэгж

Хуудас

250

Бүгд

Тоо

34

Хуудас

4239

 

5

 

Бэлтгэл ажлыг зохион байгуулсан

Байнгын хорооны хуралдаан

22

Дэд /түр/ хорооны хуралдаан

2

Ажлын хэсгийн хуралдаан

78

Семинар, бага хурал

10+2/12

 

6

Тараасан хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл, бусад материал

Хэдэн удаа

31

Хуудас

49800

Олшруулсан хувь

Дээд

130

Доод

30

 

 

 

 

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЛААР

2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооноос хяналт шалгалтын чиглэлээр өмнөх чуулганы хугацаанд байгуулагдсан Авто тээврийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын  Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилт, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний биелэлтийн явц байдалтай танилцах зэрэг ажлын хэсгүүд үргэлжлэн ажилласны гадна 2011 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явцад дүгнэлт хийж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаа.

Түүнчлэн тус Байнгын хорооны зарим гишүүд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкны үйл ажиллагаа болон Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах бэлтгэл ажлын явц байдалтай танилцах ажлыг зохион байгуулсан болно.  

Тайлант хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2010 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанд сонсож, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, үйл ажиллагааг нь цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл, зөвлөмжүүдийг хуралдааны тэмдэглэл хэлбэрээр хүргүүлэх арга хэмжээ авлаа. Түүнчлэн дээр дурдсан байгууллага болон тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны төсвийн зарцуулалтын гүйцэтгэлийг хянан хэлэлцэж, төсвийн хяналт, хариуцлагыг хүчтэй болгох, төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр удирдамж, чиглэлийг өгөв. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос гаргасан төлөвлөгөөний дагуу Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын явц, байдал, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагаа, 2012 онд Засгийн газраас хөрөнгө оруулалтын талаар баримтлах чиглэл,  Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны байдал,  Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын 2010 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, явц, үр дүн, 2009-2010 онд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжааны байдал, үр дүн,  Монгол Улсын гадаад өр, зээлийн байдал,  2010 онд зохион байгуулсан Хүн ам, орон сууцны ээлжит тооллогын дүн зэрэг мэдээллүүдийг Байнгын хороонд сонсох ажлыг зохион байгуулсан нь Засгийн газар, холбогдох яам, агентлагуудын үйл ажиллагаанд шуурхай хяналт тавихад чухал нөлөөтэй байлаа.
         

БАЙНГЫН ХОРООНЫ ДОТООД  АЖЛЫН ТАЛААР

2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Тус Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс 300-аад албан бичиг, 130 гаруй өргөдөл гомдол /нийтдээ 515 хуудас/ ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлэв. Ээлжит чуулганы хугацаанд  Байнгын хорооноос 20 шахам тогтоол, 20 гаруй хуралдааны тэмдэглэл гаргасны зэрэгцээ Засгийн газар, Яам, газар, байгууллагад нийт 150 гаруй албан бичиг, хуралдааны тэмдэглэл хүргүүлсэн байна.

Батлагдсан хууль, бусад шийдвэрийн хувийн хэрэг 10, хяналт шалгалтын материал 2 нэгж, Хуралдааны протокол 22, албан бичиг 2 нэгж,  нийт 36 нэгж, /нийтдээ 4239 хуудас/ тус тус бүрдүүлж архивт хүлээлгэн өглөө.

Тайлант хугацаанд Байнгын хорооноос 31 удаа /нийтдээ 49800 хуудас / хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл болон бусад материалыг олшруулж тараав. Тус ээлжит чуулганы хугацаанд “Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо: БНСУ-ын туршлага” сэдэвт семинарыг Монголбанктай хамтран зохион байгуулав. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудлаар зохион байгуулсан нээлттэй сонсголд 100 гаруй хүн оролцож, уг асуудлаар 10 гаруй илтгэл хэлэлцүүлж, олон тодорхой саналууд гаргасан нь чухал ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

Энэ ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдааны өмнө болон дараа тодорхой сэдвүүдээр шуурхай мэдээлэл сонсох ажлыг тусгай хуваарийн дагуу зохион байгуулж байсан нь хурлын ирц, гишүүдийн идэвхи дээшлэх, улмаар гишүүдийг цаг үеийн мэдээллээр хангахад тус дөхөм болж байлаа.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж