Д.Дондог гишүүний асуудлаар тайлбар өгөхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Д.Дондог гишүүний асуудлаар тайлбар өгөхийг шаарджээ

УИХ-ын гишүүн Д.Дондогийн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-ын Тамгын газарт гурав дахиа хүргүүлсэн билээ. Гэвч Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ хэлэлцэлгүй байсаар хаврын чуулганаа өндөрлөсөн юм. Харин уг хэргийг шалгаж байгаа УМБГ болон Нийслэлийн прокурорын газраас гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг даруй шийдэж өгөхийг хүсч байгаа аж. Тэд энэ удаа УИХ-ын Тамгын газарт хандаж УИХ төрийн байгууллагын хүсэлтийг хэлэлцэхээс цааргалж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаад тайлбар өгөхийг шаардсан байна. Хуульд зааснаар УИХ прокурорын байгууллагын хүсэлтийг 14-21 хоногийн дотор хэлэлцэж хариу өгөх ёстой. Түүнийг 2008 оны сонгуулийн үеэр бусдаас 150 сая төгрөг залилан мэхлэх замаар авсан хэрэгт буруутгаж байгаа юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж