“Бодлын хулгайч” кино есдүгээр сард нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

“Бодлын хулгайч” кино есдүгээр сард нээлтээ хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Төв банкны ерөнхийлөгч гээд төрийн томчуудын тархийг угааж, 90 сая төгрөг залилсан Б.Гансүхийг Монголд мэдэхгүй хүн байхгүй биз. Тэрбээр хийсэн хэргийнхээ төлөө 13 жил торны цаана суун, дөрвөн жилийн өмнө суллагдсан билээ. “Wisdom pictures” студийн уран бүтээлчид энэхүү “90 саяын” гэгдэх Б.Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” хэмээх уран сайхны киног бүтээж байгаа юм. Кино ирэх намар буюу есдүгээр сард үзэгчдийн хүртээл болох аж. Киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглож найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа юм. Киноны зураг авалтын зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж