“Евро-2012”-ын үеэр 9000 гаруй сайн дурынхан ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

“Евро-2012”-ын үеэр 9000 гаруй сайн дурынхан ажиллана

Польш болон Украйн улсад 2012 онд болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр сайн дураар ажиллахаар 71 орны 9000 гаруй хүн бүртгүүлсэн тухай орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ. Сайн дурын ажилчид нь тоглолт болж буй цэнгэлдэхийн дотор болон гадна талд, тоглогчдын байрлаж буй зочид буудал, төвүүдээс гадна хөгжөөн дэмжигчдийн бүсэд ажиллах юм байна. Сайн дурынхныг бүртгэх ажил энэ оны есдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжлэх аж. Харин “Евро-2012” тэмцээн ирэх оны зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 1-ний хооронд Варшав, Гданьск, Вроцлав болон Познань гэсэн Польшийн дөрөв, мөн Киев, Львов, Донецк болон Харьков гэсэн Украйны дөрвөн хотод болох билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж