Солонгос хэлний шалгалтын хуваарь гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалтын хуваарь гарлаа

БНСУ-д 5000 хүнийг дахин ажиллах хүчээр авахаар болсон. Тэгвэл энэ сарын 25, 26, 27-нд Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийг хэлний шалгалтанд бүртгэх юм.

Бүртгүүлэхээр очихдоо:

– гадаад паспорт,
– иргэний үнэмлэхний хуулбар,
– сүүлийн зургаан сард авхуулсан 3,5*4,5 хоёр хувь өнгөт цээж зураг,  
– бүртгэлийн хураамж 30,000 төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлсөн баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Улмаар ирэх есдүгээр сарын 3, 4-нд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авах юм. Харин шалгалтын хариу есдүгээр сарын 7-нд гарах юм байна.

  • Хан- Уул дүүрэг- Дүүргийн соёлын төвийн байранд
  • Баянгол дүүрэг- Дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст
  • Баянзүрх дүүрэг- 85-р сургуулийн байранд
  • Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст
  • Чингэлтэй дүүрэг- 17-р сургуулийн байранд
  • Сүхбаатар дүүрэг- 4-р сургуулийн байранд тус тус бүртгэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж