Уудам хүү “Хөх толбот хүмүүс” кинонд тоглож байна

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Уудам хүү “Хөх толбот хүмүүс” кинонд тоглож байна

Бүх хятадыг уяраасан Уудам хүү киноны зураг авалтад оролцохоор Монголд ирээд буй. Тэрбээр Монголд тав хоногийн хугацаатай саатах бөгөөд “DOZ” энтертайнментийн бүтээж буй “Хөх толбот хүмүүс” кинонд тоглож байгаа юм. Кино зураг авалт хэдийнэ эхэлсэн бөгөөд Уудам хүү ээж, ааваа алдсан өнчин хүүгийн дүрийг бүтээж байгаа гэнэ. Түүнтэй хамт жүжигчин Б.Эрдэнэбаяр буюу “Тусгай салаа” киноны Дэндэв тоглож байгаа аж. Уудам хүү өнгөрсөн баасан гаригт /2011.07.22/ Монголд ирсэн юм.

“Авьяаслаг Хятадууд-2011” шоуны гуравдугаар байрт шалгарсан Уудам хүүгийн тоглосон “Хөх толбот хүмүүс” уран сайхны киноны найруулагчаар “DOZ” энтертайнмэнтийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн ажиллаж байгаа юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж