Укагийн клип үзэгчдийг алмайруулна

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Укагийн клип үзэгчдийг алмайруулна

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр бие даасан цомгийн ажилдаа ороод багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр ирэх намар анхны бие даасан цомгоо гаргахаар шаргуу ажиллаж байгаа гэнэ. Цомгийн нээлтээс өмнө хэд хэдэн дуугаа клипжүүлж, үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөөд байгаа аж. Шинэ уран бүтээл, шинэ видео клипүүд нь ч үзэгч олныг алмайруулах гэнэ. Учир нь Ука нэгэн хэвийн зүйлд дургүй, үргэлж шинийг сэдэж, санаачлах дуртай аж. Тиймээс ч өөрийн бие даасан уран бүтээлийнхээ шинэ клипийн санааг өөрөө гаргаж, стилистээр нь өөрөө ажиллаж байгаа сурагтай.

Ука ч олныг алмайруулахдаа сайн нэгэн. Саяхан л гэхэд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж олныг гайхашруулж байсан. Түүний дараагийн сюрприз нь “Ижил хүйстэн Ука” байх гэнэ. Учир нь тэр удахгүй фенүүддээ хүргэх клипэндээ ижил хүйстэн бүсгүйн дүрийг бүтээжээ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж