Нийслэлд өнгөрсөн долоо хоногт 624 хүн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт 624 хүн эрүүлжүүлэгджээ

Нийслэлд гарах гэмт хэрэг энэ сарын 20-ноос 24-ний хооронд нэмэгдсэн тухай Цагдаагийн газраас мэдээлж байна. Эдгээр өдрүүдэд цагдаагын газарт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай ирсэн дуудлагааас гэмт хэргийн шинжтэй нийт 173 хэрэг бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийг одоогоор шалгаж байгаа ажээ. Бүртгэгдсэн гэмт хэргээс нийслэлд хулгайн хэрэг 23, бусдын биед гэмтэл учруулах 19, танхайрах 18, залилан мэхлэх хоёр, зам тээврийн хэрэг 62, ослын хэрэг 123 бүртгэгдсэнээс 70 хүн гэмтэж, хоёр хүн нас барсан гэх хэргүүд тус тус гарсан гэнэ.  Мөн нийслэлийн хэмжээнд 624 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Иргэд болгоомжгүйгээс болж усанд осолдох, хулгай дээрэмд өртөх зэрэг хэргүүд гарсаар тасрахгүй байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Сэрүүцэх гэсэн иргэд салхинд гарахдаа архи хэтрүүлэн хэрэглэх, мөн эцэг эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас болж хүүхдүүд усанд осолдож, амиа алдах байдал үргэлжилсээр байгаа ажээ. Энэ сарын 24-ны өдөр 64 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд живж амиа алдсан хэрэг гарсан байна.  Мөн Налайх дүүргийн долдугаар хороонд цахилгааны утаснаас гал гарч гэр бүлийн гурван хүн шатаж нас барсан бөгөөд одоогоор энэ хэрэг шалгагдаж байгаа юм.

О.Мичидмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж