“Алтан ураг” дуунуудынхаа үгийг FB-тээ нийтлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

“Алтан ураг” дуунуудынхаа үгийг FB-тээ нийтлэв

“Алтан Ураг” хамтлагийн фенүүдэд дуулгах таатай мэдээ байна. Фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан Ураг” хамтлагийнхан фенүүддээ зориулан дууныхаа үгийг өөрсдийн facebook хуудсаар дамжуулан нийтэлж байна. Тэд бүх дууныхаа үгийг бичиж оруулж байгаа гэнэ. “Алтан Ураг” хамтлагийн дуунд дуртай сонсогчид нь http://www.facebook.com/altanurag?sk=notes хаягаар дамжуулан дуртай дууныхаа үгийг татаж авах боломжтой аж.

Тус хамтлагийнхан удахгүй хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байгааг дашрамд дуулгая.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж