Ачааны машин Эрээний боомтоор нэвтрэхийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Ачааны машин Эрээний боомтоор нэвтрэхийг зөвшөөрлөө

Дөрөв хоногийн өмнөөс эхлэн Зам-Үүд-Эрээний боомтоор ачааны машин нэвтрүүлэхгүй байхаар Хятадын талаас хориг тавьсан учир ачаа зөөвөрлөдөг байсан жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэн боомт хааж, суулт хийгээд байсан билээ.  БНХАУ-ын хуульд заасны дагуу 10-аас дээш жил ашигласан автомашиныг хил нэвтрүүлэхгүй байх журамтай аж. Гэтэл Замын-Үүдийн боомтоор ачаа зөөдөг машинуудын 70 орчим хувь нь 10-аас дээш жилийн настай учраас Замын-Үүдийн Засаг захиргаанаас санал хүргүүлж зөвхөн өнгө үзэмжтэй, стандартын шаардлага хангасан, техник төхөөрөмж нь бүрэн ачааны машиныг нэтрүүлэхээр хоёр тал зөвшилцөж, маргаашнаас хэвийн үйл ажиллагаандаа эргэн орохоор болжээ. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж