Энэтхэгийн Ерөнхийлөгч БНСУ-д түр саатаад байна

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Ерөнхийлөгч БНСУ-д түр саатаад байна

Монголд төрийн айлчлал хийхээр өнөөдөр ирэх Энэтхэгийн Ерөнхийлөгч,  хатагтай Пратибха Девисингх Патилын Улаанбаатарын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буух цаг тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Тэрбээр нөхөр, бараа бологчдын хамт өнөөдөр 14.10 цагт Монголд ирэх байсан юм. Гэвч зам зуур салхины хүч ихтэй байгаагаас түүний хөлөглөсөн онгоц  БНСУ-ын Инчоны нисэх буудалд түр буугаад байгаа аж. Тэндээс хэзээ нааш хөөрөх талаар 13.10 цагийн үед мэдээ ирж магадгүй байгаа ажээ. Ямар боловч өнөө оройдоо Улаанбаатарт ирнэ гэж Монголын тал хүлээж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж