С.Төгс “IZAIO” агентлагтай хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

С.Төгс “IZAIO” агентлагтай хамтарна

“Урлах эрдэм” дээд сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын загварын долоо хоног” шоуны нүүр царайгаар тодорч байсан загвар өмсөгч С.Төгс Герман улсад суралцаж байгаа юм. Тэрбээр Германы “IZAIO” загварын агентлагийн гэрээт загвар өмсөгч болсон бөгөөд энэсарын 5-10-нд болсон Берлиний загварын долоо хоногт оролцсон байна. Тус шоуны зохион байгуулагчид 200 гаруй загвар өмсөгчдөөс 20 загвар өмсөгчийн шалгаруулж шоунд оролцуулжээ. Шалгарсан 20 загвар өмсөгч охидын дунд Ази тивийн цорын ганц төлөөлөл байсан нь С.Төгс аж. Тэрбээр Берлиний загварын долоо хоногт алдарт загвар зохион бүтээгч Аниа Гокелийн бүтээлийг тайзнаа танилцуулсан гэнэ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж