Засгийн газрын бондын гурав дахь арилжаа болно

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бондын гурав дахь арилжаа болно

УИХ-аас 2011 оны тавдугаар сарын 27-ны өдөр баталсан “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолд ноолуурын салбарт 100 тэрбум төгрөг, ноосны салбарт 50 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөг, нийт 300 тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн газарт даалгасан билээ. Үүний дагуу төрийн албан хаагчдын /4000/ орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилготой Засгийн газрын үнэт цаасыг өмнө нь хоёр удаа арилжиж амжилттай хөрөнгө босгосон. Нийтдээ 76 тэрбум төгрөгийг уг үнэт цаасаар бүрдүүлэх бөгөөд гурав дахь удаагийн арилжааг ирэх сарын 3-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ удаа арилжаалах үнэт цаас дараах нөхцөлтэй байх гэнэ. Нөхцөлийг сонирхуулбал,
 
Хэмжээ /тэр. төг/    Тоо хэмжээ    Нэгж үнэ /төгрөг/    Хугацаа /жил/    Дуудах хүү
    
          7.01                   70,100                   100,000                    1                    7.50
          6.0                     60,000                   100,000                    2                    7.75
          2.0                     20,000                   100,000                    3                    8.00
          2.0                     20,000                   100,000                    5                    8.50
             
Дээрх нөхцөлтэйгээр энэ удаагийн арилжаагаар нийт 17,01 тэрбум төгрөгийн санхүүжилт татах ажээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж