ХӨСҮТ-д үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ-д үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Өнөөдөр дэлхий нийтээр гепатит өвчинтэй тэмцэх өдөр. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвд бүх насныханд үзлэг шинжилгээ хийх, вакцинжуулалтад хамруулах, уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй иргэдэд хүргэхээр уртасгасан цагаар ажиллах аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ жил анх удаагаа “Вируст гепатитын халдварт хэн ч, хаана ч өртөх эрсдэлтэй. Үүнийг мэд, үүнтэй тэмц” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ.

Дашрамд сонирхуулахад, дэлхийн гурван хүн тутмын нэг нь элэгний В вируст гепатитын халдварт өртөж, 12 хүн тутмын нэг нь элэгний В, эсвэл С вирусын архаг халдварыг тээн амьдарч, жилд нэг сая гаруй хүн гепатит өвчний улмаас нас барж байна гэсэн судалгаа байдаг ажээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж